

АРДЧИЛСАН НАМ
Мэндчилгээ

Эрхэм та бүхнийг Ардчилсан намын албан ёсны цахим хуудсанд зочилж байгаад талархая.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан төрт Монгол Улсын иргэн та бүхнийхээ амар амгаланг айлтгая.
Олон намын тогтолцоот төр улсын үндсийг тавьж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө баталгаажуулсан Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал хийгээд түүний шууд үр дүнгээр бий болсон Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдэдээ талархая.
Алдаа, оноо амжилт бүтээл дүүрэн он жилүүдийг бид хамтдаа бүтээлцэж, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь болж, бусдын эрхээр бус өөрийн эрхээр хөгжсөн эдгээр он жилүүдэд Ардчилсан нам хүний эрх эрх чөлөөг хамгаалж, улс орноо хөгжүүлэн дэвжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монголын ууган хүчний нэг билээ.
Ардчилсан намд талцал хуваагдал түүх болон ард хоцорч, улс орны хөгжлийн бодлого боловсруулж ,хэрэгжүүлэгч улс төрийн институци хэлбэр рүү эргэлт буцалтгүй шилжсээр байна.
Ардчилсан нам тэргүүлэх улс төрийн хүчний байр сууриа хадгалсаар байгаа төдийгүй улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмрээ оруулсан олон сайн ажлыг хийснийг Монголын ард түмэн үнэлсээр буй. Цаашид бүтээн байгуулалт, хүний хөгжил, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр бодлого, мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэх болно.
Монгол Улсын түүхийг хамтдаа бүтээж, ачааны хүндийг нуруундаа үүрсэн Ардчилсан намын мянга мянган гишүүддээ нэг зүгт, нэг хүчээр улсаа хөгжүүлэх үйлсэд зүтгэхийг уриалж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.