АН уламжлалынхаа дагуу сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа сэргээж байна

2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4:11 уулзалтаар АН-ын "Удирдлагын баг"-т шинээр томилогдсон намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд дарга Ц.Оюундарь, Улс төрийн асуудал эрхэлсэн дэд дарга О.Чулуунбилэг, Үйлдвэржилтийн бодлогын асуудал хариуцсан дэд дарга Ч.Отгочулуу, Намын байгуулалт хариуцсан дэд дарга Ц.Уртнасан, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Алтанцэцэг, Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан, Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй оролцоно. Энэ удаагийн 4:11 уулзалтаар АН-ын удирдлагын баг АН-д сүүлийн үед өрнөөд буй цаг үеийн асуудлаар баримт, нотолгоотой мэдээлэл тайлбар өгөхийн зэрэгцээ гуравдугаар сарын 17-нд болох намын дунд шатны дарга нарын сонгууль болон ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох АН-ын даргын сонгуулийн тухай, цахим санал хураалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм.

#АрдчилсанНам




ЭНЭХҮҮ ВЭБ САЙТ НЬ АРДЧИЛСАН НАМЫН  АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАC МӨН БӨГӨӨД НИЙТЛЭЛҮҮД НЬ АРДЧИЛСАН НАМЫН АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ

© 2021 Ардчилсан нам