АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг: АН-ын даргын сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 25-

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өнөөдөр хуралдаж Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгууль, дунд шатны намын дарга нарын сонгуулийг гуравдугаар сарын 17-нд хийхээр тов зарлаж байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооны 2021 оны 02 дугаар сарын 24-ний 02 тоот тогтоолын 1.3 дахь заалтыг өөрчилж, Нийслэлийн намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг 25.000.000 төгрөгөөр тогтоов. Мөн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг 35.000.000 төгрөгөөр тогтоолоо.