Ардчилсан нам есөн дүүргийн намын эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

АН-ын дарга С.Эрдэнэ АН-ын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан, ардчилал эрх чөлөөний дуу хоолой болсоор ирсэн АН-ын хүчирхэг эмэгтэйчүүдийг намын дээд шагнал "Чингисийн одон"-гоор шагналаа. Тухайлбал, ардчилсан хувьсгалын анхдагчид болох Д.Ганчимэг, Р.Даваа, Б.Нэргүй, Л.Нармандах, И.Нарантуяа, Г.Оюунгэрэл, П.Оюунчимэг, С.Таня, Д.Тунгалаг, Ш.Шагдаржав нарыг АН-ын дээд шагнал Чингисийн одонгоор шагналаа. Энэ үеэр ардчилсан хувьсгалын анхдагч Д.Ганчимэг “Ковидын хүнд хэцүү хорио цээртэй цаг үед монголчууд эрх чөлөөний үнэ цэнийг илүүтэй ухаарсан байх аа. Бид эрх чөлөөний төлөө л тэмцсэн, цаашдаа ч тэмцсээр байх болно” хэмээн хэлж байлаа. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Лиш одонгоор Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүн Б.Мөнхзул, Сүхбаатар дүүргийн АН-ын гишүүн Д.Мөнгөнцэцэг нарыг тус тус шагнаж, УИХ-ын дэд дарга, АЭХ-ны дарга С.Одонтуяа одонг гардууллаа. #АрдчилсанНам













+17

140,437 Хүрсэн хүний тоо 25,851 Engagements Дахин дэмжих