#НИЙСЛЭЛИЙН_АРДЧИЛСАН_НАМЫН_ДАРГЫН_СУНГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА🇲🇳🇲🇳🇲🇳

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл, Л. Уртнасан, Багануур дүүргийн АН-ын даргад нэр дэвшигч Б.Сайнзаяа нар Багануур, Багахангай, Налайх дүүргийн намын гишүүдтэй цахимаар уулзлаа. Энэ үеэр нэр дэвшигч Э.Бат-Үүл “Нийслэлийн АН-ын дарга болох юм бол 2024 оны сонгуульд ялалт байгуулж алдагдсан эрх мэдлээ олж авна. Яагаад гэвэл Ардын намынхан өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотыг хорлон сүйтгэлээ. Ардын нам өнгөрсөн хугацаанд юу хийв. Аз жаргалтай байлгах нь битгий хэл амьдрахад хэцүү болголоо. Бид хотын удирдлагад үргэлжлүүлэн ажилласан бол 2020 онд метро ашиглалтад орох байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжлэх байлаа. Энэ бүх эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө ажиллана. Ялагчийн нам байх дардан зам руу орцгооё оо” гэв. Л.Уртнасан: Намаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох замд саад болж, АН-ыг хорлож байгаа хүмүүс нь Ц.Туваанаар ахлуулсан нөхдүүд шүү Нэр дэвшигч Л. Уртнасан “Монгол бол ардчилсан орон. Тиймээс Ардчилсан нам энэ улсыг залуурдаж авч явах ёстой. Ардчилсан нам яаралтай дүрмийнхээ дагуу намын даргаа сонгох хэрэгтэй. Өнөөдөр дүрэм нь, хууль нь, тамга нь С.Эрдэнэ даргатай АН-д бий. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох замд саад болж АН-ыг хорлож байгаа нөхдүүд бол Ц.Туваанаар ахлуулсан хүмүүс шүү. Асуудлаа үнэнээр нь ярья аа” гэсэн юм.





ЭНЭХҮҮ ВЭБ САЙТ НЬ АРДЧИЛСАН НАМЫН  АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАC МӨН БӨГӨӨД НИЙТЛЭЛҮҮД НЬ АРДЧИЛСАН НАМЫН АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ

© 2021 Ардчилсан нам