🇺🇳НҮБ, Ардчилсан Залуучуудын Холбоо хамтран ажиллана 🇲🇳👏

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дэд дарга Д.Эрдэнэсувд-аар ахлуулсан АН-ын төлөөллийг АНУ-ын Нью Йорк хотноо 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ардчилал сангийн Гүйцэтгэх захирал хатагтай Микико Саваниши хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үед дэлхий дахины ардчиллын өнөөгийн байдал, залуучуудын оролцоо, тэдний санал санаачлагыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцов.


Түүнчлэн цаашид НҮБ Ардчилсан залуучуудын холбоотой хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж тохирсон үр дүнтэй уулзалт боллоо.


Ардчилсан нам Хэрэг эрхлэх газар