санал хураалт 10.00 цагт эхэлснээс хойш 11.00 цагийн байдлаар ирц 9.6 хувьтай байна

АН-ын Хуулийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нар хэвлэлийн хурал хийлээ. Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Үндэсний бодлогын хорооны гишүүн болон нийслэлийн АН-ын даргын цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00 цагт эхэлсэн. 11.00 цагийн байдлаар АН-ын гишүүдийн 9.6 хувь нь санал хураалтад оролцсон дүнтэй байна. Цахим сонгуулийн санал авах гурван төрлийн арга байгаа. Нэгдүгээрт нь гишүүд гар утсаараа 77331206 дугаар руу залгаж, саналаа өгөх боломжтой. Дараа нь интернэттэй тохиолдолд Дотоод сонгуулийн хорооноос өгсөн тусгай холбоосоор орж саналаа өгөх боломжтой. Гуравдугаарт нь Ардчилсан нам аппликейшнээр нэвтэрч саналаа өгч болно” гэсэн юм. АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Цахим сонгуулийн программ бол өндөр нууцлалтай программ байгаа. Хэрэв энэ хууль бус юм бол АН эргээд асуудалд унана шүү дээ. Тиймээс бид хэзээ ч хууль бус зүйл хийхгүй. Манай Ардчилсан нам Дотоод сонгуулийн хорооны даргыг сольсон. Учир нь тэр И.Мөнхжаргал гэдэг нөхрийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас сольсон” гэлээ. Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат “Бид анх удаа цахим сонгууль хийж байна. Энэ бол Завхан аймгийн АН-ын гишүүн Хөвсгөлд явж байхдаа санал өгөх боломжтой болсон тухай л асуудал. Бидэн рүү маш их дайралт ирж байгаа. Хүнд байна. Гэхдээ бид ажлаа хийж, сонгуулиа явуулж байна. Ковид цар тахлын нөхцөл байдал туйлын хүнд байгаа учраас бид цахимаар сонгууль явуулахаас өөр арга байхгүй. Энэ сонгуулийг хийхэд хамтарч ажилласан хэрэг эрхлэх газрынхандаа болон 21 аймгийн намын хорооныхондоо, 130 мянган гишүүндээ баярлалаа. Бид сall center ажиллуулж 130 мянган гишүүн рүүгээ бүгд рүү нь ярьж, сонгуулийн мэдээлэл хүргэсэн. АН-д шинэ үе эхэлж байна. Гишүүдээсээ намын даргаа сонгодог цор ганц нам бол АН шүү дээ. Үндэсний зөвлөлдөх хорооноосоо намын даргаа сонгодог байсан үе ард хоцорсон. И.Мөнхжаргал гэдэг хүн өөрөө өчигдөр ярьсан учраас хариу өгөхөөс өөр арга алга. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон Ц.Тувааны зарласан аравдугаар Их хурлаар И.Мөнхжаргал өөрөө чөлөөлөгдчихсөн шүү дээ. Өнөөдөр ийм худлаа зүйл ярьж тарааж явахаа болих хэрэгтэй. Мөн Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Иргэн Мөнхжаргал өөрийгөө Дотоод сонгуулийн хорооны дарга гэж өргөмжлөөд байгаа нь хууль зөрчсөн асуудал. Намын дүрэм, журам бүх зүйлд иргэн Мөнхжаргалыг Дотоод сонгуулийн хорооны дарга биш гэдгийг нотолж байна. И.Мөнхжаргал гэдэг этгээд хүчингүй болсон тамга тэмдэгний дардсыг ашиглаад явж байгаа. Энэ хүчингүй болсон тамгаараа Хас банкинд данс нээсэн. Тэр данс нь одоо хаагдчихсан байгаа. Нэр дэвшигчдийн дэнчингийн мөнгийг хувийн дансаар авна гэдэг бусармаг зүйл хийж байна. Энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй” гэв. #АрдчилсанНам #ЦахимНа




ЭНЭХҮҮ ВЭБ САЙТ НЬ АРДЧИЛСАН НАМЫН  АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАC МӨН БӨГӨӨД НИЙТЛЭЛҮҮД НЬ АРДЧИЛСАН НАМЫН АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ

© 2021 Ардчилсан нам