Санал хураалт 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Ардчилсан намын даргын цахим сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар АН-ын даргын төлөө цахим сонгуульд нэр дэвшиж байна.

Ардчилсан намын гишүүд та бүхэн саналаа идэвхтэй өгөөрэй...

#ЦахимНам