Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны орон гарсан гишүүний нөхөн сонгууль, дунд шатны намын дарга нарын цахим сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болно. Нэр дэвшигчдийн сунгаа өнөөдөр албан ёсоор Баянгол, Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн юм.
Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн АН-ын даргад хотын дарга асан Э.Бат-Үүл, нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л. Уртнасан нар өрсөлдөж байгаа юм.
Тиймээс Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос АН-ын гишүүдтэй холбогдож холбогдож, цахим санал хураалтад хэрхэн санал өгөх тухай заавар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.



