Э.Бат-Үүл: Баруун төвийн намууд гишүүдээрээ асуудлаа хэлэлцүүлж, н/даргаа сунгаагаар гаргаж ирдэг

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанд АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Бат-Үүл оролцож үг хэлсэн юм. Тэрбээр “АН-ын даргын сонгуулийг сунгаагүй хийнэ гэж байхад нь С.Эрдэнэ дарга сунгааг зарласан. Үүнд нь талархаж байна. Өнөөдөр манай намд үзэл санааны зөрчилдөөн бий болчихоод байна. Нэг хэсэг нь намын удирдлагыг цөөн хэдэн хүний эрх мэдэлд төвлөрүүлж, АН-ыг социалист нам шиг болгох гээд байна уу гэсэн хардлага байна. Ингэж болохгүй ээ. АН бол баруун төвийн үзэлтэй нам. Баруун төвийн намууд гишүүдээрээ бүх асуудлаа хэлэлцүүлж, намын даргаа сунгаагаар гаргаж ирдэг. Тиймээс С.Эрдэнэ даргын түрүүлж сунгаа зарлаж, гишүүдээрээ хэлэлцүүлье гэж зориглосонд нь баярлаж байна. Харин зөрчилдөөд байгаа талууд сунгаа хийнэ гэдэг дээр нэгдээд, нэг шугамдаа гарах хэрэгтэй” гэсэн юм.

#АрдчилсанНам


ЭНЭХҮҮ ВЭБ САЙТ НЬ АРДЧИЛСАН НАМЫН  АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАC МӨН БӨГӨӨД НИЙТЛЭЛҮҮД НЬ АРДЧИЛСАН НАМЫН АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ

© 2021 Ардчилсан нам