ҮБХ-д хуралд УИХ-ын гишүүн Ц.Туваан оролцож, намынхаа эв нэгдлийг хангах санал тавив

Өнөөдөр болсон АН-ын үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хуралдаанд УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Туваан оролцож намынхаа эв нэгдлийг хангахын төлөө хамтдаа ажиллаж, намын шинэ даргадаа тамгаа хүлээлгэн өгч, нэг зүгт харж ажиллая гэсэн санал хэлсэн юм.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, намын даргын сунгааг хамтран зохион байгуулж, АН-ын үйл ажиллагааг хэвийн, нэгдмэл зохион байгуулалттайгаар, хүчтэй сөрөг хүчний байр суурьтайгаар үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн юм.