Мөн дөрөвдүгээр сарын 25-нд намын даргын цахим сонгууль хийх гэж байгаатай холбогдуулан цахим сонгуулиа хэрхэн өгөх сургалтад намын гишүүдээ хамруулж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн гишүүдэд АН-ын дэд дарга Ч. Отгочулуугаар ахлуулсан баг сургалтын заавар өглөө.


