АРДЧИЛСАН НАМЫН ДЭЭД ШАГНАЛ "ЧИНГИСИЙН ОДОН"-ГООР НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ШАГНАЛАА

Ардчилсан хувьсгалын 30 жил, ардчиллын төлөөх Улс төрийн намууд нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан мөн Монгол Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд намын гишүүдээ удирдан зохион байгуулж, манлайлан оролцож ялалт байгуулан намын гишүүд, дэмжигчидийн хүрээг өргөтгөх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Доржийн Моондой, Гэндэнпилийн Явгаан, Ламжавын Гүндалай, Баярын Зууннаст, Мижээгийн Зундуйдаваа, Должингийн Пүрэвсүрэн, Цэдэндамбын Батсүх, Жамбын Ширбазар нарыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингисийн Одон” -оор шагналаа.



“Чингисийн Одон” -оор шагнагдсан эрхмүүдэд халуун баяр хүргэе.