top of page

Ардчилсан намын түүхэн замнал

Ардчилсан намын түүх бол Монгол оронд ардчилсан үзэл санаа түгэн дэлгэрсэн, ялалтад хүрсэн тухай түүх юм. Монголын улс төрийн түүхэнд анхны гэсэн олон ололт, бас анхны тодотголтой алдаанууд ч энэ намын нэр дээр бичигдэж, тэр бүхний үр шим, үр дагаварыг энэ намын жирийн гишүүд, ард түмэнтэйгээ хамт нуруун дээрээ үүрч ирсэн байна. 

Ардчилсан хувьсгалаас хойш 26 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулснаас хойш 16 жил өнгөрч байна. Хүний амьдралаар бол хоёр үеийг даван туулсан энэ нам чамгүй зузаан түүхийг бичиж, туршлага хуримтлуулснаас тоймлоход ийм дүр зураг харагдаж байна.

13.png
17.png

1989.12.09

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн клуб, бүлгэмүүд нэгдэж Монголын Ардчилсан Xолбоо (МоАX)-г байгуулав. "Тайван замаар хувьсгал хийх стратеги"ээ тодорхойлжээ.МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүнээр нэр бүхий 15 хүнийг сонгов.

1989.12.10

БНМАУ-ын АИX-ын Тэргүүлэгчид болон МАXН-ын Төв Xороонд гаргасан өргөн барих бичигтээ 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхлэв.

1989.12.28

Ардчилсан Социалист Xөдөлгөөн байгуулагдав. Үүсгэн байгуулгачид нь П.Улаанхүү, Д.Лхамжав, А.Ганбаатар, Н.Алтанхуяг нар болон бусад дэмжигчид.

1990.01.14

МоАХ өргөн барьсан бичгийнхээ хариуг шаардав. 3дахь удаагын цуглаанд 10000 гаруй хүн оролцож 30000 хүртэл өсчээ.

1990.01.30

"Анхны 13" МОНЦАМЭ агентлагийн "Цаг үе" сэтгүүлийн дугаарт МоАХ-ны зохицуулах зөвлөлийн 13 гишүүний танилцуулгыг нийтэлсээр энэ нэршил үүсчээ.

1990-02-06

МОX-ноос 3 хоногийн турш 1400 хүний саналыг авч дүгнэн, энэ өдрийн 02 цагийн орчимд, Төв номын сангийн өмнөх Сталины хөшөөг буулгав.

1990-02-17

"Эвийн xолбоо" ба "Шинэ дэвшилт хөдөлгөөн" нэгдэж шинэ холбоо байгуулагдав.

1990-02-18

МоАX-ны Анхдугаар их хурал болж Монголын Ардчилсан Нам байгуулагдсанаа заралсан нь олон намын тогтолцооны эхлэл байв.

1990-02-24

МоАХ, АСX , ШДX, МОX-ны төлөөлөгчид МУИС-ийн 3 байранд хуралдаж, хамтарсан улс төрийн мэдэгдэл гаргав.

1990-03-03

МОX-ны онц их хурал болж, "Оюутны эрхийг түгээмэл тунхаг"-ийг батлав

1990-03-07

МоАX-ны Е3-ийн 10н гишүүн өлсгөлөн зарлав. Өлсгөлөн зарлагчид МАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь оргцроxыг шаардажээ.

1990-03-09

Өлсгөлөнг зарлагчидыг дэмжсэн сануулах хичээл хаялтыг МОX хийж, 7000 гаруй оюутан Сүхбаатарын талбай дахь жагсаалд оролцов.

1990-03-11

Монголын Үндэсний Дэвшлийн нам байгуулагдсанаа зарлав.

1990-03-21

БНМАУ-ын АИX-ын ээлжит бус 8 дугаар чуулганаар МАXН-ыг төрийн "удирдан чиглүүлэгч хүч" хэмээх үндсэн хуулийн заалтыг хасаж, ард түмний эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хуулиар баталгаажуулав.

1990-04-15 

МоАX, АСX, ШДX, МоАН, МСДН, МҮДН-ын удирдагчид парламентын сонгуульд хамтран оролцох зорилго бүхий Ардчилсан хүчний эвсэл байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурав.

1992-03-23

МЧX, БНН болон МоАX-ны иргэний ардчилсан жигүүрийнхэн нэгдэж, Монголын нэгдсэн намыг байгуулав. Даргаар нь С.Зориг сонгогджээ.

1992-06-06

МҮАН, МСДН-ийн эвслээс нэр дэвшсэн П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1992-06-28 

УИX-ын сонгуульд МоАХ, МҮДН, НН эвсэл болон оролцож, ялагдал хүлээв.Энэ сонгуульд Ардчилсан хүчнүүдээс ердөө 5 суудал авав.

1992-10-25

МоАН, МҮДН, МСМН ,НН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулав. Анхны тэргүүнээр Даваадоржийн Ганболд сонгогджээ.

1994-03-27

МҮАН Олон улсын ардчилсан холбоонд элсэв

1992-06-06

МҮАН, МСДН-ийн эвслээс нэр дэвшсэн П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1996-06-30

УИX-ын ээлжит сонгуулиар "Ардчилсан xолбоо эвсэл" 50 суудал авч ялалт байгууллаа.

2000-01-01

УИX-ын сонгуулиар Ардчилсан хүчнүүд парламентад ганцxан суудалтай хоцров

2000-12-06 

Үзэл баримтлалын хувьд зөрүүтэй ч анхнаасаа нэг зорилгын төлөө тэмцэж ирсэн МҮАН, МСДН болон бусад 3 нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулав.

2004

'УИX-ын сонгуулиар МАXН болон АН бараг тэнцүү суудал авав. Xоёр нам хамтын ажиллагааны гэрээ байгуулж. Ц.Элбэгдорж Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр дахин сонгогдов.

2006

М.Энxсайхан тэргүүтэй гишүүд Ардчилсан намаас гарч Үндэсний шинэ намыг байгуулав. Энэ нам хожмоо МҮАН нэртэй болсон.

2008

Ардчилсан нам УИX-ын ээлжит сонгуулиар үндсэндээ ялагдал хүлээв.

2008-09-11

7 сарын 1-ний хэрэг явдлаас шалтгаалж, МАXН хамтарсан Засгийн газар байгуулах шийдэлд хүрэв. АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрын шадар сайдаар томилогдов.

2012-08-09

УИX-ын сонгуульд олон суудал авсан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдов.Үүгээр зогсохгүй орон нутгийн сонгуульд ч ялалт байгуулсан юм.

123.png
123.png
123.png
123.png
123.png
123.png
123.png
123.png
123.png
123.png
123.png
123.png

2013

Ерөнхийлөгчид Ардчилсан намаас 2 дахь удаагаа нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ахин ялалт байгууллаа.

123.png
123.png
123.png

2014-11-15

ҮЗХ-ны хурлаар дараагийн Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг тодруулав. Н.Алтанхуяг албан тушаалаасаа бууж, З.Энхболд АН-ын дарга болов.

2014-11-05 

Цөөнxийн бүлгийн гаргасан үндэслэл, олонхийн бүлгийн зарим гишүүдийн саналаар Ардчилсан намын байгуулсан Шинэчлэлийн Засгийн газар огцов.

6.png
2.png
1.png
5.png
6.png
7.png
3.png
8.png
10.png
11.png
14.png
18.png
12.png
16.png
bottom of page